
МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал эхэллээ. Уг хурлаар МАН-ын дарга, Шинэ Ерөнхий сайдыг сонгоно.
Тус намын хурал эхлэхийн өмнө Удирдах Зөвлөлийн зарим гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар эдийн засгийн асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой

Ж.Ганбаатар: Миний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар олон жил ажилласан мөн эдийн засагч хүний хувьд улс орны энэ салбарын нөхцөл байдал тун хүндхэн байна. Үүнийгээ дагаад ард иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт доошилж буй. Иймээс шинэ Ерөнхий сайд, дараагийн Засгийн газар эдийн засгийн салбарт онцгой анхаарсан хүн сонгогдоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлье.
Улс эх орны эдийн дасгийн асуудалд онцгой анхаарахын зэрэгцээ аж ахуйн асуудлаа цэгцлэх голчтой хүн л сонгогдохыг хүсэж байна даа.
МАН-ын УЗ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн: Хүссэн бүхэн Ерөнхий сайд болдоггүй. Санхүү, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, улс төрийн хувьд дээд түвшинд бэлтгэгдсэн хүн болох хэрэгтэй


МАН-ын УЗ-ийн гишүүн Д.Тогтохсүрэн: Ерөнхий сайдад дурын хүн болчихдог зйүл биш. Гэхдээ би хүний нэр тодорхойлж хэлмээргүй байна. Угтаа манай намын дүрмэн дээрээ Намын хүн Ерөнхий сайд байна гээд заачихсан. Харин энэ удаад Ерөнхий сайдад намын дарга бус хүн сонгогдохоор яригдаж байх шиг байна.
Хамгийн гол нь улс төрийн намууд хоорондоо үзэлцэж, толхилцох бус эв найрамдалтай байж, гагцхүү Улс эх орны хөгжлийн төлөө л хамтраад явах ёстой. Одоо дангаараа явбал өөр бүтэц байх ёстой, хамтарвал өөр бүтэц байх нь чухал. Хэрвээ дангаараа Засгийн газар цаашаа явахаар бол цомхон л бүтэц байвал зохимжтой. Миний хувьд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй. Гагцхүү энэ албан тушаалууд өндөр түвшинд бэлтгэгдсэн хүн л томилогдох нь зүй ёсны хэрэг.
МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Нэг жил орчим гаднаас нь ажиглалаа. Нам дотроо бид эрх ашгаа урьтал болгож хөлөө жийлцэхгүй, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй


МАН-ын УЗ-ийн гишүүн Ч.Хүрэлбаатар: Би улс төрөөс гадна хэсэг хугацаанд идэвхигүй байдалтай явж байгаад одоо ингээд хуралдаа оролцох гээд ирж байна. Намынхаа УЗ-д гишүүний статустай. Тиймээс энэ талаараа явна. Монголын төр улс эх орны бүх л салбар, тал талдаа асуудлаа олон чиглэлээр анхаарч, ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Манай нам огт зөрчилгүй гэж хэлж болохгүй. Гэхдээ түүнийгээ дотроо тухай бүрт нь шийдээд явчихдаг. Гэхдээ улс орны нөхцөл байдал ийм үед Үндсэн хуулиа дээдлэн, ноён нуруутай, гол зарчмаа баримтлаад ухаалаг явах ёстой.
Би Засгийн газарт орж ажиллахгүй. Яагаад гэхээр Засгийн газар, Их хурал дотроосоо бүрдээд явах нь чухал болов уу гэсэн бодол надад бий. Одоо яг хуруугаар өлгөөд авчих, сайн ажилласан Сайд огт харагдахгүй байна.
Шинэ Засгийн газар ямар асуудал шийдэх вэ гэдгээ голчлон харгалзкаж үзээд, намынхаа эв нэгдлийг хангаад явах, тодорхой бус буй Олон улсын нөхцөл байдлаа хангаад ажиллах ийм л хүн хэрэгтэй болов уу даа. Хамгийн гол нь улс төрийн намууд дотроо хөлөө жийлцээд байх бус улс эх орны эрх ашгаа нэн тэргүүнд тавьж, Хүн биш хууль засагладаг, хоорондоо эв нэгдлээ чухалчлан төрийн ажлаа урагшуулах ёстой болов уу гэсэн бодолтой намынхаа хуралд ирж байна даа.
Тодруулга ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: