
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.06.06/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23…+28 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0…+2 градус, бусад хэсгээр +4…+6 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +19…+21 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +17…+19 градус дулаан байна.