Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз нөхдөөрөө амарч, чөлөөт цагаа өнгөрөөх шинэ ногоон амралтын бүс болгон тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн, цогцолборт гол цөөрмийн эрэг дагуу майхан барьж амрах зориулалтын хэсэг, мах шарах задгай талбай, спортын олон төрлийн талбай, задгай театр, ногоон байгууламж, 100 машины зогсоол, нийтийн бие засах газар зэргийг цогцоор нь шийдэж тохижуулна
Ийнхүү тохижилтын ажил дууссанаар Нийслэл хотын иргэд ирэх долдугаар сард байгальтайгаа ойр, цэвэр агаарт амарч, гэр бүлээрээ тав тухтай чөлөөт цагаа өнгөрөөх шинэ кемп талбайтай болох юм.