
Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчид мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлджээ
2025 онд Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа төрийн албан хаагчдын дунд “SBD QUIZ-60” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэ нь төрийн албан хаагчдын танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх, дүүргийн түүхэн замналын талаарх мэдлэгийг сорих, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тэмцээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс нэгжийн нийт 20 баг оролцож, мэдлэг, ур чадвараа сорилоо. Мөн Засаг дарга М.Алтангэрэл оролцож эх орны голомт, их хотын хоймор болсон дүүргийнхээ албан хаагчдадаа 60 жилийн ойн мэнд хүргэж, тэмцээнд нь амжилт хүссэн юм. Тэмцээн нь нийт 5 үе шаттай явагдаж Засаг даргын Тамгын газрын Batman баг тэргүүлэн, Joker баг удаалж, Үзэмж хичээнгүй баг гуравдугаар байрт шалгарчээ.
