
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд өнөөдөр /2025.06.05/ гэр шатаж, уг хэрэгтэй холбоотойгоор насанд хүрсэн нэг иргэн 4 хүүхэд нас барсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас мэдээлэл өглөө.
НЦУГ: “Иргэн Х-ийн хашаанд залгаа барьсан хоёр гэр шатсаны улмаас насанд хүрсэн нэг иргэн, 0-12 насны 4 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан. Цагдаагийн албан хаагчид хэргийн газар ажиллан, гал түймэр гарсан, хэрхэн ямар шалтгаанаар гэдгийг тодруулахаар ажиллаж байна.
Иргэдийн болгоомж санамсаргүй үйлдлээс болж ахуйн гал түймрийн осол нэмэгдэж байна. Хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар онцгойлон анхаарахыг зөвлөж байна.
Одоо сургууль, цэцэрлэгийн байгууллагын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд, багачуудыг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтаа сайжруулах, амь насыг нь аливаа эрсдлээс онцгойлон хамгаалах, болзошгүй аюул ослоос хол байлгах шаардлагатай байна” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: