Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын чуулган өнгөрөгч даваа гарагт/2025.06.02/ хуралдсан.
Энэхүү чуулганы хуралдаан түр завсарлах үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намтай холбоотой өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл түүний үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрх ашгийг зөрчсөн байдлаар илтэд “гарчиг” дээрээр илтэд буруугаар мушгисан агуулгаар мэдээ, мэдээллийг түгээж буйд харамсаж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр “Доорх зургаар оруулсан постыг ХҮН нам-ын гишүүд, дэмжигчдийн дотоод группд оруулах гэсэн боловч цаг хүлээсний эцэст устгагдсан тул ийнхүү өөрийн пэйж дээрээ хуваалцаж байна.
Сайн байцгаана уу ХҮН намын эрхэм гишүүд ээ! Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй, харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ. Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр “Хэрэв зээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улстөрийн хүчин тарах ёстой”-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна.Олон нийтэд ярьсан эдгээр асуудлыг би УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал дээр олон удаа хэлж анхааруулж, арга хэмжээ авах тухай, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал болгож байсан боловч хүлээж авах зориг болоод хүсэл байсангүй. Мөн түүнчлэн намд дотоод ардчилалтай байж жирийн гишүүд үг хэлэх, шүүмжлэх, санал бодлоо хуваалцах орон зайгүй байгаа нь нам доторх үл ойлгоцол, зөрчлийг өдөөсөөр ирлээ. ХҮН нам зөвхөн хэдэн дарга нарт үйлчлэх, тэднийг дээшээ гаргах гишгүүр шат байх ёсгүй. Харин ардчилал, ил тод байдал, сайн засаглалыг бий болгон улс эх орны хөгжлийг түүчээлэх улс төрийн хүчин байх ёстой” гэв. Мөн тэрбээр 10 жилийн туршид ХҮН намыг босгож, бүтээлцэж ирсэн хүний хувьд хэзээ ч намаа тараасай гэж бодож байгаагүй гэдгээ онцлон хэллээ.
Тодруулга ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: