
Сүүлийн үед манай байгууллага болон албан хаагчдын нэрийг барьж, ТОСК-ийн орон сууцанд оруулна, бүртгэлд хамруулна гэх залилан эрчимжиж, олон хүн хохирч байгаа тул иргэд та бүхэн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч, сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хороолол төсөл болон бусад төслүүд дээр ямар нэгэн урьдчилсан захиалга аваагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Бид төсөл хөтөлбөр, орон сууцтай холбоотой мэдээллээ www.tosk.gov.mn албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлагатай бол 7288-7788 дугаарын утсаар холбогдох боломжтой.
Байгууллагын нэр хүндэд халдаж, иргэдийг хохироож байгаа энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаар тухай бүрд нь шалгуулж байгаа билээ.