Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
- Хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхдээ дараах байдлаар буюу,
- Олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг боломжийг нээх
- Ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэл хувийг хөнгөлөх
- Иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулна
- Оюутан, залуучууд, ахмад настнууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.
Татварын багц хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор ийн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.