Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Өмнөх долоо хоногоос өргөн хэрэглээний найман нэр төрлийн барааны үнэ өсчээ. Тодруулбал,
- Хонины ястай мах кг тутамдаа 214 төгрөгөөр өсөж 17,357
- Үхрийн ястай мах кг тутамдаа 234 төгрөгөөр өсөж 20,716
- Үхрийн цул мах кг тутамдаа 262 төгрөгөөр өсөж 23,686
- Ургамлын тос 200 төгрөгөөр өсөж 7198
- Алим кг тутамдаа 91 төгрөгөөр өсөж 7183
- Төмс кг тутамдаа 63 төгрөгөөр өсөж 1446
- Байцаа кг тутамдаа 323 төгрөгөөр өсөж 3616
- Хүрэн манжин кг тутамдаа 37 төгрөгөөр өсөж 4757 төгрөг болсон байна.
Харин Атар талх 8 төгрөгөөр буурч 2575, Ямааны ястай мах кг тутамдаа 180 төгрөгөөр буурч 13,127, Лууван кг тутамдаа 45 төгрөгөөр буурч 4035, Сонгино кг тутамдаа 26 төгрөгөөр буурч 4794 төгрөг болсон байна.
