
Гал түймрийн улмаас дөрвөн хүүхэд, нэг том хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд өнөөдөр /2025.06.05/ гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус хаягт оршин суугч нэг том хүн, дөрвөн хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Хэргийн талаал шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сургууль, цэцэрлэгийн байгууллага эхнээсээ амарч буй тул ахуйн гал түймрийн ослоос бага насны хүүхдээ хамгаалах, харгалзах хүнгүй гэрт нь орхихгүй байхыг анхаарууллаа.