
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц төсөл хэрэгжүүлж буй. Эдгээрээс хамгийн эхэнд ашиглалтад орсон Таван шарын нүхэн гарцын авто замын тохижилтын ажлыг яаравчлуулах үүднээс Нэгдсэн төслийн удирдлагын газрын авто зам, замын байгууламжийн менежер А.Ербол өнөөдөр байршил дээр ажиллалаа.
Тэрбээр “Таван шарын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Үлдсэн 15 хувь буюу дагалдах тохижилтын ажил үлдээд буй.
Тохижилтын ажил өнөөдрөөс эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Тохижилтын ажлын хүрээнд дөрвөн хэсэгт ногоон байгууламж байгуулах ба замын таних тэмдэг, тэмдэглэгээ орчны арчилгааг хийж дуусгах талаар хэлэв.