“Бүх цэргийн наадам” маргааш болно

БНСУ-д яаралтай хагалгаанд орох заалттай хоёр настай монгол хүүг 19 хоног хорьж, эрхийг нь ноцтой зөрчсөн талаар мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн билээ. Тодруулбал, БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг орон гэрээс нь баривчлахдаа бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид цуг хорьсон талаар мэдээлэл, баримт тус улсын телевизээр цацагдсан гэжээ.
Монгол Улсын иргэн хоёр настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон бөгөөд хүүхдийн биеийн байдал муудахад эмнэлгийн тусламж үзүүлээгүй, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн талаар БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүнчлэн тухайн хэрэгт Монголын талаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй талаар дурдсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл нь 2023 оны зургадугаар сард гарсан мэдээлэл бөгөөд тухайн үед холбогдох дэмжлэгийг үзүүлж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар ижил төрлийн асуудал үүсээгүй гэдгийг Консулын газраас мэдээлсэн” гэв. Тухайн үед БНСУ-ын ХЗЯ-наас энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаж байсан байна.