
ДЦС III-т гарсан гал түймрийн ослын улмаас 53 настай эрэгтэй амь нас эрсэдсэн. Мөн нэг иргэн угаартсан байдалтай биеийн байдал хүнд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний салбарт доголдол үүсэж, тэр дундаа энэ өвөл Улаанбаатарчууд осгоход тун ойрхон хүндхэн нөхцөл байдалтай буйг салбар яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн хэллээ.
Тэрээр тус цахилгаан станцад гарсан ослын улмаас гарсан хохиролд харамсаж буйгаа илэрхийлээд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ гэлээ.
Б.Чойжилсүрэн: Ёс зүйн хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна, харин эрхзүйн хувьд асуудал бий
Тэрээр “2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын хувьцааны буюу бүрэн хариуцаж ажиллах 66 хувийг “Эрчист Монгол” ХК-д шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор аль өнгөрсөн 04 дүгээр сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг албан ёсоор хуралдуулах товыг зарлан гарагч өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Үнэн хэрэгтээ монгол Улсын эрчим хүчний салбар сүүлийн 7 хоногт тун ойлгомжгүй байдалд байж ирлээ.
Гэхдээ бид нар дээрх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргалаа гээд салбарын яамны хувьд хариуцлагагаас бултаж байгаагүй. Харин хувь хүний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна.
Тодруулаад хэлэхэд, Менежментийн эрхийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн “Эрчист Монгол” ХК хариуцлагаа мөн хүлээх ёстой. Тус цахилгаан станцад гарсан ослын тухайд маш их харамсаж байгаагаа илэрхийлье.
- Нэгдүгээрт Засгийн газар огцорч буй учраас дагаад би ч огцорно.
- Хоёрдугаарт аль 03 дугаар сарын 19-нөөс хойш менежментийн эрхийг шилжүүлж авсан “Эрчист Монгол” ХК хариуцлага хүлээх үү, эсвэл ардчилсан нийгэмд эрчим хүчний яам хариуцлага хүлээх үү гэдэг асуудал дээр гол гогцоо бий.
Төрийн өмчийн компани ДЦС III хохирогчийн ар гэрт сэтгэл санааны болон бусад дэмжлэг үзүүлэх ёстой. Эрчим хүчний яамнаас төлөөлөн томилогдсон хүмүүс мөн тэнд ажиллаж буй. Тус цахилгаан станц үүссэн нөхцөл байдлын улмаас хүндхэн дүр зурагтай байгаа. Уг хэргийг энэ ардчилсан нийигэмд тас нуугаагүй, нуух боломжгүй. Нэг хүний биеийн баядал эмнэлэгт сайгүй байна. Эмнэлгийн байгууллагад заавал хэвтэж эмчлүүл гэдэг чиглэл өгсөн байгаа.
Уг хэрэгтэй холбоотойгоор ганцхан манай салбарынх биш хүний амь нас эрсэдсэн учраас эрүүгийн хэргийн нөхцөл байдал үүснэ. Салбарын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Ийм нөхцөл байдлыг зарлалаа гээд эрчим хүчний салбарын ТӨХК-иуд “шүдгүй арслан” мэт болчхоод л байна. Сэргээн босгох асуудлын тухайд “Эрчист Монгол” ТӨХК-ийн хувьд ажил үүргийг аваад ажиллах байх.
Мөн эрчим хүчний салбарын хэрэг эрхлэх газрын дарга нар, тус Төрийн өмчит компанийн удирдлагууд хариуцлага хүлээх байх гэж бодож байна.
Яг өнөөдрийн нөхцөл байдалд ДЦС-иудын 75 мегаватт хүчин чадал бүхий турбинууд дэлбэрчихсэн. Мөн 25 мегаватт эрсдэлтэй байгаа. Нийт 100 мегаватт хүчин чадалтай турбин ажиллагаанаас гарахад бэлэн болчихсон байна. Энэ өвөл эрчим хүчний салбар тун хүнд маш хэцүү нөхцөл байдалд орчихсон байгааг хэлье” гэв.
Тодруулга ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК