
УДШ: П.Батчулуун эмчид холбогдох хэргийн шүүх хурлыг бүрэн хаалттай явуулж байна
Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар өнөөдөр болж буй.
П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул: Шүүх хуралдааны бүрэлдэхүүн, өмгөөлөгч, прокурорын саналаар шүүх хурал бүрэн хаалттайгаар үргэлжлэхээр боллоо. Одоогоор хариугаа хүлээхээс өөр аргагүйд хүрлээ. Бид өнөөдрийг хүртэл бүх шатны шүүхийн шийдвэрт итгэж, хүлээсээр ирсэн. Аавын бие муу тул шүүх хуралдаа ирж чадаагүй. Мэдээлэл хүлээн авах техник хэрэгсэл өөрт нь байхгүй тул эргэн тойронд нь байгаа хүмүүс мэдээлэл өгөх байх гэж бодож байна.
2023 оноос эхлэн хөдөлмөрийн чадвараа 60-65 хувийн алдагдалтай гэж оношлогдсон. Анхан шатны шүүхээс хойш биеийн байдал муудсан. Хамгийн сүүлд аавтай уулзахад “Итгээд хүлээж байна даа, сайхан мэдээтэй уулзъя” гэсэн.
Хэргийн оролцогч нар болон прокуророос шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргаснаар П.Батчулуун эмчийн шүүх хурал бүрэн хаалттай хэлэлцэгдэхээр болж байна. Ингэснээр шүүх хурлын явц олон нийтэд шууд дамжуулагдахгүй, шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд шийдвэр гарсны дараа мэдээлэхээр боллоо.
- Донорын тухай хуулиараа донор авсан этгээд нууц байх ёстой, тэдгээр хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн учраас хувь хүний нууц буюу эмзэг мэдээлэлтэй хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхээр болсон байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2.1 зааснаар хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлыг хэсэгчилж эсвэл бүрэн хаалттай явуулахаар заасан байдаг ажээ.
ШУУД БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: