“Бүх цэргийн наадам” маргааш болно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажлыг хийнэ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг маргааш буюу зургадугаар сарын 4-ний 23:00 цагт хааж, шинэчлэх ажээ.
Засварлаж дуусаад, зургаадугаар сарын 6-ны баасан гарагт нээхээр төлөвлөжээ
НЗХГ-аас мэдээлснээр, энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд зам засварын ажлын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
