Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчид мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдлөө

Солонготын давааны 12,08 км шороон замыг хатуу хучилттай болгох замын бүтээн байгуулалт эхэллээ. Тус автозамд 3 ширхэг төмөр бетон гүүр, ус зайлуулах бетон хоолой 24 цэгт хийгдэнэ.
Мөн давааг уруудан аюулгүйн зогсолт хийх 3 байрлалтай, давааны орой дээр амралтын зогсоолтой ба нийт 10.000 метрийн урттай туузан хашлага хийгдэнэ. Замыг цэвдэгт тэсвэртэй асфальтаар хучна.
Төслийн гүйцэтгэгчээр “Гранд макро зам” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК ажиллаж байгаа бол зураг төслийг “Ангад арвижих” ХХК гүйцэтгэжээ.
Тус бүтээн байгуулалтыг нээх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн яамны ахлах мэргэжилтэн Х.Энэрэлсайхан, Их-Уул сумын Засаг дарга Г.Батсүх болон төслийн гүйцэтгэгч компанийн удирдлагууд оролцлоо.
Солонготын давааг хатуу хучилттай болгосноор Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн иргэд ая тухтай зорчих боломж бүрдэх юм.