
Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Фүлхэм Клубээс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Craven Cottage” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан “FULHAM PARTNERS TOURNAMENT – 2025” тэнцээнд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Британид олон түвшинд хөл бөмбөгийн клуб болон багуудад тоглодог тус улсад суралцаж, ажиллаж буй залуучуудын нэгдсэн “GoMongolia” багийг байгуулан амжилттай оролцлоо.
Энэхүү тэмцээнд нийт 26 баг тэмцээнд оролцсоноос “GoMongolia” баг ADIDAS, Red Bull, BETTER, Somfy, BritVic зэрэг 5 багийг дараалан хожиж хэсгээ тэргүүлж тэмцээний “Шилдэг дөрвөн” багийн нэгээр шалгарлаа.
Монгол залуус Премьер лигийн хөл бөмбөгийн багийн үндсэн талбайд анх багаараа тэмцээнд оролцож, Тусгай байрт шалгарсан нь энэ аж.