
Энэ зургаадугаар сарын 13-нд “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн долоо хоногиийн туршид үргэлжилж энэ сарын 20-ны өдөр өндөрлөнө. Тэмцээнд 83 орны эрэгтэй 251, эмэгтэй 240, нийт 491 тамирчин өрсөлдөхөө одоогоор мэдүүлсэн байна. Харин Монгол Улсаас нийт 18 жүдоч барилдана.
Энэ жилийн дэлхийн аварга хаяанд ирж байгаатай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн зарлаад байна. Тодруулбал, ДАШТ-нд өрсөлдөх боломжтой эхний 100 тамирчныг жин тус бүрээр зарласан юм.
Он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбоо зургаан Их дуулга тэмцээнийг хуваарийн дагуу зохион байгуулсан. Эдгээр Их дуулгад оролцсон тамирчдыг цувралуудаас цуглуулсан оноогоор нь эрэмбэлж, шилдэг 100 жүдоч тодров. Учир нь жин тус бүрийн эхний 100 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлдөг билээ.
Ингээд жүдо бөхийн ДАШТ-нд оролцох эрх нь нээгдсэн, жиндээ эхний шилдэг 100-д багтсан монгол тамирчдыг эрэмбэлэгдсэн байрынх нь хамт танилцуулъя.
Эрэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүн:
-60кг Э.Ариунболд /17/
-60кг К.Ёолк /62/
-60кг Э.Сумъяабазар /84/
-60кг Б.Сүхбат /106/
-66кг Ё.Басхүү /14/
-66кг Б.Эрхэмбаяр /16/
-66кг Ө.Жанцандорж /86/
-66кг Г.Хэрлэн /92/
-73кг Б.Эрдэнэбаяр /15/
-73кг Л.Анхзаяа /27/
-73кг О.Уранбаяр /89/
-81кг Г.Болор-Очир /51/
-81кг О.Шинэбаяр /83/
-90 Г.Алтанбагана /69/
-100кг Б.Хүдэрчулуун /89/
+100кг Б.Гончигсүрэн /60/
Эрэгтэй жүдочдын багийн бүрэлдэхүүн:
-48кг Б.Баасанхүү /1/
-48кг Г.Наранцэцэг /13/
-48кг Ж.Анударь /25/
-52кг Л.Сосорбарам /15/
-52кг Б.Уранзаяа /47/
-52кг М.Нандин-Эрдэнэ /67/
-57кг Т.Ариунзаяа /41/
-63кг Б.Ганхайч /19/
-63кг Л.Энхрийлэн /42/
-70кг Б.Ням-Эрдэнэ /52/
-70кг Д.Есүй /68/
-78 О.Хүслэн /29/
+78кг А.Адъяасүрэн /23/
+78кг Д.Номинзул /38/
- Холимог багт Ц.Ган-Эрдэнэ -90кг, Д.Номинзул +78кг нар оролцоно.

Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1956 оноос, эмэгтэйчүүд 1980 оноос дэлхийн аваргын тэмцээнээ зохион байгуулж ирсэн. Монгол Улс жүдо бөхийн дэлхийн аваргаас анх 1989 онд медаль хүртсэн түүхтэй. 1989 онд Югославын Белград хотноо болсон ДАШТ-ий 60 кг-ийн жинд Дашгомбын Баттулга хүрэл медаль, 95 кг-ийн жинд Одвогийн Балжинням мөнгөн медаль хүртэж байжээ.
Монгол Улс жүдо бөхийн дэлхийн аваргаас анх 1989 онд медаль хүртсэн түүхтэй
ДАШТ-ий медальт монгол жүдочид:
1989 Югослав Белград
Д.Баттулга 60 кг хүрэл медаль
О.Балжинням 95 кг мөнгө
2005 Египет Каир
Х.Эрдэнэт-Од 57 кг хүрэл
2009 Голланд Роттердам
Х.Цагаанбаатар 66 кг алт
2010 Япон Токио
М.Бундмаа 52 кг хүрэл
Х.Цагаанбаатар 66 кг хүрэл


2013 Бразил Рио-де-Жанейро
М.Уранцэцэг 48 кг алт
Д.Амартүвшин 60 кг мөнгө
2014 ОХУ Челябинск
Ганбатын Болдбаатар 60 кг алт


2015 Казахстан Астана
Д.Сумъяа 57 кг хүрэл
С.Ням-Очир 73 кг хүрэл
Ц.Мөнхзаяа 63 кг хүрэл
2017 Унгар Будапешт
М.Уранцэцэг 48 кг мөнгө
Г.Болдбаатар 60 кг хүрэл
Д.Сумъяа 57 кг алт
Г.Одбаяр 73 кг хүрэл
Б.Мөнгөнчимэг 63 кг хүрэл
Н.Түвшинбаяр +100 кг хүрэл
2018 Азербайжан Баку
Д.Сумъяа 57 кг хүрэл
Л.Отгонбаатар 100 кг хүрэл
Ө.Дүүрэнбаяр +100 кг хүрэл


2019 Япон Токио
М.Уранцэцэг 48 кг хүрэл
2021 он Узбекистан Ташкент
Ё.Басхүү хүрэл
2022 он Узбекистан Ташкент
Э.Ариунболд мөнгө
Л.Энхрийлэн хүрэл
2023 он Катар Доха
Ё.Басхүү хүрэл
Л.Энхрийлэн хүрэл


2024 АНЭУ Абу Даби
Б.Баасанхүү 48 кг алт