Иргэд: Засгийн газар нь ард түмэндээ үйлчилдэг байгаасай

Бурхан багшийн их дүйчин өдөр зургадугаар сарын 11-нд буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт тохиож буй юм. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр болж, хуульчилснаар бүх нийтээр амардаг болсон. Иймээс монгол түмэн ирэх долоо хоногт бүх нийтээр амрах болж байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд: 2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг байх хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлснээр батлагдсан түүхтэй.