Навальный агсны эхнэр ОХУ-ын цензуртэй тэмцэнэ хэмээж телевизийн сувагтай болжээ

“Бэрх” Олон Улсын сургуульд суралцах хүсэлтэй суралцагчдыг “Сонгон шалгаруулалт”-д урьж байна
Хэнтий аймгийн Бэрх хотод байрлах зүүн бүсийн Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБ-ын Бэрх сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагуудыг хангасан суралцагчид сонгон шалгаруулалтад оролцоно.
- 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн V ангийг төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх
- V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 0% болон түүнээс дээш байх
ХЯНАЛТЫН ТОО:
2025-2026 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт нийт 48 суралцагч элсүүлнэ.
Байршил | Хяналтын тоо |
Хэнтий | 12 суралцагч |
Дорнод | 12 суралцагч |
Сүхбаатар | 12 суралцагч |
Улаанбаатар | 12 суралцагч |
БҮРТГЭЛ:
- 2025 оны 06 дугаар сарын 09-ний 12:00 цагаас 06 дугаар сарын 12-ны 15.00 цагийн хооронд https://local.eec.mn хаягаар явагдана.
- Бүртгүүлэгчийн мэдээллийг шалгалт зохион байгуулах комисс нягталж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн бүртгүүлэгчтэй утсаар холбогдож бичиг баримтын эх хувьтай тулган баталгаажуулна.
БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ФАЙЛААР ХАВСАРГАНА.
- Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг
- Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт /маягтын дагуу/
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн гарын үсэг, тамга тэмдэг бүрэн, засваргүй байх/
- 00 дээш үнэлгээтэй болохыг нотолсон сургуулийн дүнгийн тодорхойлолт
- Бүртгэлийн хураамж 25.000 төгрөгийг тушаасан баримт
- Банк: Төрийн сан банк, MN130090 100182815103 тоот данс
- Дансны нэр: Хэ.Бэрх ОУХЕБС
- Гүйлгээний утга: Сурагчийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар
ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:
- 2025 оны 06 дугаар сарын 15-ны НЯМ гарагт ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР, УЛААНБААТАР хотод нэгэн зэрэг зохион байгуулагдана.
- МАТЕМАТИКИЙН хичээлээр шалгалт авна.
Шалгалтын ДҮН ОНООГ шалгалт явагдаж дууссан даруйд хариултын хуудсыг тестийн засагч машин ашиглан уншуулан СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД мэдээлнэ.