Навальный агсны эхнэр ОХУ-ын цензуртэй тэмцэнэ хэмээж телевизийн сувагтай болжээ

Төв талбайд 21 хоногийн турш үргэлжилсэн “огцрох амархан” тайван жагсаал өнөөдөр /2025.06.03/ 11:00-15:00 цагийн хооронд болно. Тайван, эрх чөлөөт жагсаалд 21 хоногийн турш жагссан, үгээ хэлсэн, үнэн мөний талд байсан хүн бүрийг өнөөдөр төв талбайд ирэхийг урьжээ.
Өнгөрсөн өдрүүдэд тус жагсаалд олон мянган хүн нэгдсэн ба 200 мянга гаруй иргэн шаардлагад гарын үсгээ зуржээ.
Огцрох амархан жагсаал нь зөвхөн хүнтэй хийсэн тэмцэл биш ёс зүйн хариуцлага нэхсэн цаг үеийн шаардлага байсныг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Иймээс өнгөрсөн өдрүүдэд үзэл бодлоороо нэгдсэн иргэн бүрийг төв талбайд цуглахыг уриалж буй ажээ.