
ДЦС III-т өнгөрөгч ням гарагт буюу 06 дугаар сарын 01-ний шөнө гал түймэр гарсан билээ. Уг ослын улмаас 53 настай эрэгтэй угаартсан байж болзошгүй нас барсан. Мөн дахин нэг хүн угаартсан байна. Амиа алдсан иргэний тухайд тэрбээр эрчим хүчний салбартаа 20 гаруй жил ажилласан, эхнэр, хоёр хүүхэдтэй байжээ. Уг ослын шалтгааныг болон амиа алдсан мөн угаартсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж буй.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс дараах тодруулга ярилцлагыг авлаа.
Б.Чойжилсүрэн: ДЦС III-т гарсан гал түймрийн ослын тухайд би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна
“Эрчим хүчний яамнаас ослын шалтгааныг тодруулахаар ажлын хэсэгт төлөөллөө ажиллуулж байгаа. Гэхдээ нэгэнт эрүүгийн хэрэг үүсч буй учраас эрүүгийн процесс дуусгаад ямар нэгэн шаардлага үүсвэл шаардлагатай учраас “тусгай зөвшөөрлийг ав” гэдэг ийм чиглэл өгсөн. Надад ойрын хугацаанд танилцуулах болов уу гэж бодож байна.
2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын тогтоол гараад, эрчим хүчний салбарын Төрийн өмчит компаниудын төрийн өмчийн төлөөллийн 66 хувийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд бид нар тус компанид бүрэн эрхээ хэрэгжүүлээч ээ гэдэг ийм шаардлага, хүсэлтийг тавьж ирсэн.
Харамсалтай нь ийм үйл явдал болчихлоо. Уг хэрэгт мэдээж эрүүгийн процесс явагдаад ямар хүмүүс татагдахыг хуулийн байгууллага шийдвэрлэх байх.
Би үүн дээр урьдчилсан дүгнэлт ярьмааргүй байна. ДЦС III-т гарсан гал түймрийн улмаас амиа алдсан эрэгтэй эхнэр, хоёр хүүхэдтэй ийм залуу байсан. 20 орчим жил салбартаа ажилласан ийм хүн байсан.
ДЦС III 1965 онд ашиглалтанд орсон, 60 жил болж буй ийм станц. Яг манай эрчим хүчний салбар дээр тэр дундаа ДЦС III дээр тавдугаар төвийн ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусаад, өнгөрсөн өвлөөс бид нар ашиглахгүй байгаа. Долдугаар төв маань бас ерөнхийдөө ашиглалтын хугацаа дуусч байна.
Түүнээс гадна нам даралтын 12мквт-н дөрвөн турбо ашиглалтын хугацаа нь бүгдээрээ дуусчихсан ийм байдалтай байгаа.
Төвийн эрчим хүчний салбарт 6 Дулааны цахилгаан станц байгаагаас яг өнөөдрийн байдлаар 226 мквт-тай тэнцэх хэмжээний турбоны ротрууд ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хэзээ ч осол гаргах магадлал бүхий ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Үүнтэй холбоотой асуудлыг ирэх 7 хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралд албан ёсоор танилцуулна. Эрчим хүчний салбарт ийм хүндхэн асуудлууд байна” гэв.
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний салбарт 6 Дулааны цахилгаан станц байгаагаас зарим нь насжилт нь дууссан бөгөөд хэзээ ч дахин эрсдэл үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй
Тодруулга ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: