
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцуулав
Технологи суурьтай үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк дэлхийн улс орнуудын үсрэнгүй хөгжилтэй мөр зэрэгцэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн.
Үүний тод жишээ бол 1999 онд Голомт банк Монгол Улсад анхны Mastercard брэндийн картыг гаргаж, олон улсын төлбөрийн картын системийг эх орондоо амжилттай нэвтрүүлснээр Монголчуудын хувьд гадаадад бэлэн мөнгөөр бус картаараа төлбөр тооцоо хийх боломж бүрдсэн байдаг. Үүнээс хойш картын үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэхийг зорин 2000 онд Visa, 2010 онд UnionPay брэндийн картыг гаргасан бол 2014 оноос эхлэн өнөөдрийг хүртэл American Express брэндийн картыг гаргах эрхтэй Монгол дахь цор ганц банкаар ажиллаж буй билээ.
Мөн Голомт банкны картыг Apple Pay төлбөрийн хэрэгсэлд холбох шинэ шийдлийг 2024 оны 12-р сард амжилттай нэвтрүүлсэн бөгөөд бид картын үйлчилгээ, боломжуудаа тасралтгүй шинэчлэн сайжруулсаар өдгөө хамгийн хүртээмжтэй, хамгийн олон төрлийн биет болон виртуал картыг харилцагчдынхаа гарт хүргэж байна.

Голомт банкны хамт олон 30 жилийнхээ ойг тохиолдуулан картын загвараа бүрэн шинэчилж, хил хязгааргүй орон зай, цаг хугацааг илэрхийлэх Universe шинэ картуудаа танилцуулж байна. Universe загварын картууд нь санхүүгийн ертөнцийг таны гарт атгуулж, огторгуйн өргөн уудамд эргэлдэгч дагуул адил дэлхийн хаана ч таны санхүүгийн аяллын хөтөч болж, хил хязгааргүй боломж, дахин давтагдашгүй үнэ цэн, нэр хүндийн баталгааг өгөх болно.

