
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы хуралдаан 00:25 цагийн үед түр завсарлаад эргэн хуралдаж байна. Завсарлагааны дараа хуралдаан эхлэх үед УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хамгаалалт хүсэж байгаа болон ХҮН намын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ,
“Олон жил, сар тэвчлээ. ХҮН нам дотоод ардчилалгүй, хэдэн дарга сэтэртэй хүмүүс нь шийдвэр гаргадаг. Хэрэгтэй үедээ гишүүддээ наалдаад, хэрэггүй үедээ ар өврөөс нь хутгалдаг ийм л нам.
Хамгийн гол нь энэ бүх сэтгүүлч хэвлэл мэдээллээс хамгаалалт хүсэж байна. Дандаа занана. Гэр бүл, үр хүүхэд рүү чинь орно гэдэг.
Би бол олон улсын хүний эрхийн байгууллагад ажиллаж байсан гайгүй гэхэд нэг удаа Найдалаа гишүүнийг кноп хамтран дарсангүй гэсэн. За яахав гээд дарая гэсэн ч ажиллаагүй. Үнэнээ хэлсэн. Гэтэл дарсангүй гээд ширээ цохиж босч ирсэн.
Энэ асуудлуудыг олон тэвчсэн. Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад мэдэгдсэн.
Хүний эрхийн асуудал хариуцдаг, хуульч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалд ч бичсэн.
Олон улсын парламентчдын бүлгэмд хандахаар захиа бичсэн байсан. Гэтэл хүлээцтэй байсан.
ХҮН нам бол өөрөөрөө байх эрх чөлөө өгөхгүй байна. Үг бүрийг Наранбаяр сайд шүүмжилж байна.
ХҮН нам тарах ёстой” гэлээ.