
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдаас асуулт асуусан юм.
Тэрээр хэлэхдээ,
“Миний хувьд бол огцрох амархан залуусын жагсаал дээр очиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг.
126 гишүүнтэй энэ парламентын залуучуудын төлөөлөл буюу GenZ үеийг төлөөлж байгаа хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой болох нь миний үүрэг. Тэгэхээр Ерөнхий сайд хэн байхаас үл хамаарч орлогоо нотолоо гэдэг шаардлагыг тавих нь зүй ёсны хэрэг.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар Ардчилсан намтай хамтарсан. Энэ хамтралын үр дүнд томоохон төслүүд хөдөлсөн нь үнэн. Ардчилсан намын сайдууд маш үр дүнтэй бас хурдтай ажиллаж чадсан. Тэгэхээр үүнд талархахаас өөр аргагүй. Тэгэхдээ өөрийн чинь эсэргүүцдэг нэгээхэн том бүлгүүдийн нэг нь бол миний харж байгаагаар Монголын нийгмийн оюун санаа гэж хэлэгддэг хүмүүс өөрийг чинь асар ихээр эсэргүүцдэг.
Учир шалтгаан нь юу вэ гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулгыг та өөрийнхөө зөвлөхөөр авч байсан. Үүнтэй холбоотойгоор түүний баримталдаг улс төрийн бодлогууд буюу уул уурхайн салбарт эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүд.
Хувийн өмчид халдах ч халамжийн бодлогууд гэх мэт бодлогуудтай өөрийн чинь адилхан байр суурь илэрхийлж явдагт нь энэ хэсэг хүмүүс бол ихээхэн дургүйц үзэж явдаг. Тэгэхээр хамтарсан засгийг эсэргүүцэхдээ биш энэ бодлогыг чинь эсэргүүцдэг хэсэг нь байгаад байна гэдгийг хэлье. Хувь хүний талаар ярих гээгүй.
Та хувийн өмч, чөлөөт зах зээлийг хамгаалж ажиллаж чадах хүн үү? гэдэг асуултад л хариулах нь энэ хүмүүст чухал байгаа юм.
Урьд шөнө Тэц3 дээр маш том хэмжээний осол гарсан. Үүний үр дүнд харамсалтайгаар нэг ашиглалтын инженер залуу маань амь насаа алдсан. Өглөө 9 цагийн үеэс эхлээд би Б.Чойжилсүрэн сайдаас мэдээлэл авъя гэж хэлэхэд одоогоор ямар нэгэн байдлаар холбогдож мэдээлэл өгөөгүй.
Албан бичгээр бас холбогдсон. Тэнд ажилладаг хүмүүсүүд нь нададтай холбогдож байгаа. Тухайн шөнө ээлжид гарсан ажилчдыг тухайн станцаас гаргахгүйгээр утсыг нь хурааж аваад энэ талаар мэдээлэл гаргах юм бол ажлаас чинь хална гэж сүрдүүлэг байдал гаргаж байна гэсэн мэдээллүүд ирсэн.
Эрчим хүчний яам хэр удаан энэ асуудлыг хав дарах зорилготой байгаа вэ? Миний хувьд энийг өглөө мэдэж байсан ч гэсэн гарч ирж яриагүй нь энийг улс төрийн сенсац болгоод ч байдаг юм уу эсвэл хүний амиар би улс төр хийхийг хүсээгүй учраас өнөөдрийг оройг хүртэл хүлээлээ.
Гэтэл одоо хүртэл хариу өгөхгүй байгаа нь энийг гаргаж ирж ярихаас өөр аргагүй байдал үүсэж байна. Тэгэхээр та Б.Чойжилсүрэн сайдыг хэр ажилласан гэж дүгнэж байна? Энэ дээр эрчим хүчний реформыг бид нар хийж чадсан гэдэгт бол би УИХ-ыг бол маш сайн ажиллаж чадсан гэж харж байгаа.
УИХ дээр бол бүх бодлогууд дэмжигдсэн. Тэгтэл гүйцэтгэх засаглал дээр очоод ажлууд маань унасан.
Хамгийн сүүлийн асуулт бол Ардчилсан нам бол чөлөөт зах зээл хувийн өмчид тулгуурласан бодлого хэрэгжүүлдэг нам. Танай нам бол зүүний нам. Энэ хоёрын хооронд үзэл баримтлалын маш том ялгаа байгаа.
Тэгээд статистикаас хараад үзэхээр сүүлийн 12 жилийн хугацаанд халамжийнтөсөв маань бол улсын төсөвт эзлэх хувь нь 10 дахин нэмэгдсэн.
2012 онд 3,7 байсан бол 203 онд 9,4 болж халамж нэмэгдсэн байна. Үр дүнд нь манай Монгол Улс ямар ч өрсөлдөх чадваргүй болсон.
Тэгэхээр таны тэргүүлсэн өмнөх Засгийн газар одоогийн халамжийг хавтгайруулсаар байгаа халамж хавтгайрсан.
Тэгэхээр МАН ер нь цаашид энэ халамжийг бууруулж, хөдөлмөр эрхлэгч нараа дэмжиж, татварыг бууруулж чадах юм уу?
Цаашид ч гэсэнхэн Ерөнхий сайд байхаас үл хамаарч та МАН–ын даргын хувьд үүнийг хэлж өгнө үүгэж хүсэж байна” гэлээ.