
БНСУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тавдугаар сард буурсан байна. Өнөөдөр /2025.06.02/ “S&P Global”фирмийн нийтэлсэн судалгаагаар бол БНСУ-ын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) дөрөвдүгээр сард 47.5 байсан бол тавдугаар сард бага зэрэг нэмэгдэж 47.7 болжээ. Гэхдээ тус индекс 50-аас бага бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурч байгааг илтгэдэг.
PMI өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 50-аас доош үзүүлэлттэй байгаа. “S&P Global” фирмийн эдийн засагч Усамах Батти хэлэхдээ “Өмнөд Солонгосын үйлдвэрлэлийн салбар тавдугаар сарыг тогтворгүй нөхцөл байдалтай эхлүүлсэн. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа агшиж буй нь дотоодын эдийн засаг зогсонги байдалд орж, АНУ-аас тогтоосон өндөр гаалийн татвартай холбоотой гэж фирмүүд тайлбарлаж ирсэн” гэжээ.
Үйлдвэрүүдэд ирсэн шинэ захиалга 2020 оны зургаадугаар сараас хойш үзэгдээгүйгээр огцом буурч, сүүлийн хоёр жил хагасын хугацаанд хамгийн хурдан багассан байна. БНСУ-д дотоод эрэлт бага байгаа дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тариф орж ирж нөхцөл байдлыг дордуулсан аж.