
Өөрийгөө засаад гэрээ зас. Гэрээ засаад Төрөө зас гэдэг ардын сайхан үгс бий. Үнэн хэрэгтээ энэ үгс шалаар нэг болсны жишээ Монголын нийгэмд олон. Тухайлбал МАН-ын БЭТ буюу АН-ын данстай гишүүн бол УИХ-ын гишүүн Э.Одбаяр. Иймдээ энэ мэт нөхдөөс болж “цүнх баригч” хэмээх үг зүгээр ч нэг гараагүй л болов уу…
Хамгийн ихээр төрийн мөнгөөр гадаад дотоодоор бүсгүйчүүлтэй тэнгэрт нисэж, газарт цацаж нааддаг хүн бол УИХ-ын гишүүн Э.Одбаяр. Угтаа түүний хувьд Монгол Улсын Хяналтын сайд хэмээх өөрт нь томдсон албан тушаалтай.
Түүнийг Ерөнхий сайдын нам алгассан шинэ долоогчоор тодроод удаагүй буйг толгойтой бүхэн л шүүмжилдэг. Найман эмэгтэй хамтаар Фукуокт төрийн мөнгөөр төгөлдөр сайхан зугаалж явна гэдэг шуугиант мэдээлэл тарсан хэдий ч өөрөө бол үгүйсгээд буй. Гэсэн хэрнээ Улсын баяр наадмаар л жинхэнэ ориг гэргийгээ хөтлөөд л, Монгол үндэсний дээл хувцсаараа гоёнхон, төв талбайд сүр дуулиантайгаар ирдэг билээ.
Дөнгөж сая АН-ынхан сөрөг хүчин байна гэдгээ зарлан, бүлгээрээ мэдэгдэл хийж, парламентийн чуулганыг орхиж буйгаа мэдэгдээд байгаа. Гэтэл нөгөө шинэ долоогч чинь АН-ын нэгдлийг хагалж, намын дарга болон гишүүдийнхээ кнопыг орлогоо нотолдоггүй Ерөнхий сайдад арилжихаар ардуур урдуур нь аахилаад гүйж яваа сурагтай.
Гэтэл АН-ын бүлгийн дарга нь бид Ерөнхиий сайдад итгэл хүлээлгэх эсэх дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ Чуулганы хуралдааны индэр дээр сая тодоос тод зарлаад авлаа.
Жэнкогийн тавьсан БЭТ Э.Одбаяр гиишүүн л харин арчаагаа алдаж, амаа хаттал панаал үсэргэж явааг саарал ордноос чимээлж байна. Харин иргэд, олон нийт АН-ыг хэн дуртай нэгний ширээний алчуур, бөгсний хямдхан цаас, үнэ цэнгүй ханцуйн дотроо наймаалцдаг хэрэгсэл байлгахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой…