П.Батчулуун эмчийн охин: “Итгээд хүлээж байна, сайхан мэдээтэй уулзъя” гэсэн

Сэрэмжлүүлэг: Төв аймгийн замд том оврын автомашинууд осолдож, хоёр жолооч амь насаа алджээ
Өчигдөр буюу /2025-06-01/-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт том оврын ачааны хоёр автомашин мөргөлдөж, жолооч нар нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарчээ.
Уг ослын дуудлага өдрийн 15:36 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид ослын газар очиж шалгахад хоёр иргэн нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
Зам тээврийн осол гарсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа бөгөөд уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Төв аймгийн Замын цагдаагийн газарт шалгагдаж байгааг мэдээллээ.