
Жуулчин эр Хятадын эзэн хааны дайчдын шавар баримлыг эвджээ
Хятадын Шэньси мужийн Шиань хотод байрлалтай НҮБ-ын дэлхийн өвд бүртгэлтэй, Хятадын эзэн хааны армийг бодит хэмжээтэй дүрсэлсэн 8000 баримлын хоёрыг нь нэгэн жуулчин эвдсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр өнгөрсөн баасан гарагт Хятадын эзэн хаан Цинь Ши Хуаны бунхан музейгээр үйлчлүүлэгч 30 настай эрэгтэй, эзэн хааны дайчдыг дуурайлган хийсэн 8000 терракота баримлуудын байрлах 5.4 м өндөр нүх рүү хамгаалалтын хашлага болон торыг даван үсэрчээ.
Хамгаалалтын ажилтнууд түүнийг барьж саатуулсан ба тухайн эр сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.
МЭӨ 209 оны үед Хятадын анхны эзэн хааны бунхныг хамгаалуулах гэж бүтээсэн 8000 дайчдын терракота баримал нь Хятадын археологийн чухал олдворуудын нэг бөгөөд Хятадын эртний урлаг, цэрэг зэвсгийн ур чадварын бэлгэ тэмдэг гэгддэг юм.
Хятадын эзэн хааны дайчдыг дуурайлган хийсэн 8000 терракота баримлуудын байрлах 5.4 м өндөрт нүхэнд байрладаг