
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.02/ хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанд нийт 20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд биечлэн оролцож байна.
Тэрээр “Надад хаягласан бүх асуултуудад би өнөөдөр хариулахад бэлэн байна. Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргана. Одоо нэгэнт ийм асуудал үүсч буй бол татгалзах зүйл алга. Сонгодог парламент гэдэг агуулгаараа бид бүгд ард түмнийг төлөөлж буй. Ийм ч учраас бид ард түмний төлөө ажиллах үүрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх гэдэг асуудлыг энд оруулж ирж байгаа” гэв.

ШУУД ҮЗЭХ ЛИНК: