
Хар тамхи хэрэглэж, найз охиноо хүчирхийлсэн Ч.Жавхлантын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 3 хоногийн дараа болно
2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Э гэх бүсгүй хамтран амьдрагч болох Ж-д 13 цагийн турш онц хэрцгийгээр зодож, хүчирхийлүүлсэн талаараа олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Уг хэргийг тодруулбал, хамтран амьдрагчаа зодож, онц хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан, хохирогчийн бичлэгийг цахим орчинд тараана хэмээн сүрдүүлсэн, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан Ж-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2025-06-05/-ны өдөр БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д болохоор товлогджээ. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 12.1 дүгээр зүйлийн 2.10 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлтэд хамаарах зүйл ангийг тодруулбал,
- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 /Хүнийг алах/,
- 2.1.онц харгис хэрцгийгээр;
- 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг