
Баянгол дүүргийн 26 хороо, Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт бороо орох бүрд явган хүний болон авто зам усанд автаж, борооны үеэр байнга соруулж авдаг байна. Тус байршилд өнөөдрөөс эхлэн борооны ус зайлуулах нэг километр шугам угсрахаар бэлтгэлээ хангажээ. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ажилтнууд шугам угсралтыг гүйцэтгэнэ.
Мөн өнөөдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ажилчны гудамжинд 1.4 километр борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлэхээр улаан шугам татжээ. Харин Баянгол дүүргийн 16 дугаар хороо Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн байна.
Энэ онд нийслэл хотын 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөжээ. Үүнээс хамгийн урт буюу Чингисийн өргөн чөлөөний авто замд зургаан километр борооны ус зайлуулах шугамтай болгох юм байна.
2025 онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:
- Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр
- Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
- Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
- Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
- ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч: 300-1,000 мм, шугамын хүчин чадал: 1,398 метр, шугамын урт: 1398 метр,
- Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
- Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
- Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
- Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисийн ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
- Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, “Драгоны арын 22б байр орчмын замын борооны ус зайлуулах шугамын угсарна.