“Бүх цэргийн наадам” энэ баасан гаригт болно

Дулааны цахилгаан станц III-т гал түймэр гарч, Гал түймэр унтраах зургаан анги ажиллаж унтраажээ. ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Онцгой байдлын байгууллагад 2025 оны зургадугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажилласан байна.
Шөнийн 03:20 цагт “ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймрийг бүрэн унтраажээ.