“Бүх цэргийн наадам” энэ баасан гаригт болно

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
10:30 цагт:
- УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
11:00 цагт:
- “Пиноккио” модон хүүгийн түүх жүжгийг “Монголын хүүхэлдэйн театр”-т үнэ төлбөргүй тоглоно.
13:00 цагт:
- Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд “Ботаник анагаах ухааны сургууль”-ийн эмнэл зүйн ур чадварын төвтэй танилцаж эмч нарыг чадавхжуулж хамтарсан сургалт хийнэ.
- Монгол-Туркменистаны бизнес форумыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.