“Бүх цэргийн наадам” энэ баасан гаригт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос /МҮБХ/ зургадугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулав.
- Зургадугаар сарын 3-ны Мягмар гаригт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
- Зургадугаар сарын 6-ны Баасан гаригт 11:00 цагаас Бүх цэргийн наадам, Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
- Зургадугаар сарын 8-ны Ням гаригт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
- Зургадугаар сарын 12, 13-ны Пүрэв, Баасан гаригт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
- Зургадугаар сарын 14-ний Бямба гаригт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
- Зургадугаар сарын 28-ны Бямба гаригт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан “Наадмын сорилго” үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус болох ажээ.