О.Алтангэрэл: АН-ын сайд нар өргөдлөө өгөөд улс төрийн шийдвэр гаргачихсан

ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.ЛХАГВАГЭРЭЛ АЛТАН МЕДАЛЬ БУЛААЛДАНА
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-д барилдаж буй ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга М.Лхагвагэрэл хагас шигшээд U20 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б.Намбардагвыг 5:1 оноогоор яллаа.
Тэрбээр аваргын төлөө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тамирчин, Европын АШТ-ий хүрэл медальт Зианис Храмианкоутай барилдана.
Харин Б.Намбардагвын хувьд Туркийн бөх, U20 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Хакан Буюкчингилтай хүрлийн төлөө хүч сорих юм.
Медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.