Дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөний нээлтэд зориулсан өсвөрийн бөхийн барилдаан болно

“Улаанбаатар опен-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын шөвгийн 8-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Оросын Анзор Мажидовтой тааран барилдлаа.
Түүний өрсөлдөгч нь өсвөрийн Европын АШТ-ий хүрэл медальтай бөх байв.
Энэ барилдаанд манай бөх учраагаа 4:0-ээр хожиж, шөвгийн 4-т шалгараад байна.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар энэ жингийн шөвгийн 8-д нэг нутгийн Н.Ганбаярыг 8:0-ээр хожиж, их шөвөгт шалгарсан юм.
Одоо хагас шигшээд Т.Түвшинтулга, З.Занабазар гэсэн Монголын шилдэг хоёр бөх хоорондоо барилдах болно.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо