
Дуучин, жүжигчин Селена Гомез өөрийн нэрийн шинэ Oreo жигнэмэг худалдаан гаргажээ. Тодруулбал Oreo компани Селена Гомезийн нэртэй, цөөн тооны Oreo жигнэмгийг танилцуулсан байна. Тэрбээр “Хүүхэд насны минь дурсамжийг санагдуулам, сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэхийг хүссэн” хэмээжээ.
Гомезийн энэхүү жигнэмэгээ Мексикт түгээмэл хорхата (horchata) ундаанаас сэдэл авсан бөгөөд чихэрлэг, халуун ногоотой амтыг хослуулсан байна. Жигнэмэг нь шоколад ба чихэрлэг сүүний амттай крем, шанцайн элсэн чихрийн үйрмэг давхаргатай.
“Өөрийн гэсэн OREO жигнэмэгтэй болно гэдэг нь маш гайхалтай. Би багаасаа л OREO-д дуртай байсан болохоор үүний нэг хэсэг болох нь надад онцгой мөч байлаа. Би сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэх, бас бага насны дурсамжийг санагдуулах амтыг оруулахыг зорьсон. Фэнүүд маань амсаж үзнэ гэхээс догдолж байна” хэмээн Селена Гомез сэтгэгдлээ хуваалцжээ.