БНСУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дөрөв дэх сардаа буурлаа

Өнгөрсөн баасан гарагт Канадын хилийн ойролцоо АНУ-ын Вашингтон мужийн баруун хойд хэсгийн зам дээр ачааны автомашин осолдсоны улмаас дотор нь тээвэрлэж байсан 250 сая зөгий алдагджээ.
31,800 кг зөгийн үүр тээвэрлэж явсан уг автомашин өглөөний 4:00 цагийн орчимд Линден хотын ойролцоо онхолдсон талаар орон нутгийн шерифийн алба мэдээлсэн байна.
Ослын газарт үүрүүдийг сэргээхээр зөгийн мэргэжилтнүүд, орон нутгийн зөгийчид ажиллаж байгааг бас мэдээлжээ. Тэд хоёр хоногийн дотор үүрүүдийг сэргээж, хатан зөгийг олж чадвал алдагдсан зөгийнүүдийн ихэнхийг буцааж цуглуулах боломжтой гэж үзэж байгаагаа мэдээлжээ.