СЗХ: Нэр бүхий 73 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй

Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэн тул вакцинд хамруулаагүй, хэт бага насны хүүхдүүдээ олноор цугласан арга хэмжээнд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 4682, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 587, гэрээр 1040, эдгэрсэн 3053, Хавьтал 36307, нас баралт хоёр байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.
