СЗХ: Нэр бүхий 73 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй

Нэмэлт: Тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Зуны зугаа шоу тоглолтын үеэр иргэд хутгалуулав. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад,
“Гуяныхаа ард хутгалуулсан гэх мэдээлэл шөнийн 03:30 цагийн үед бүртгэгдсэн. Тухайн дуудлага мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс шалгаж байгаа. Мөн нийтдээ тус тоглолтын үеэр бэртэл авсан гэх 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн” гэлээ
Зуны зугаа тоглолтын үеэр иргэд хутгалуулжээ
Өчигдөр Реппер 113-ын Зуны зугаа шоу тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэгвэл тус тоглолтын үеэр зодоон болж буй бичлэг цахим орчинд түгэсэн. Түүнчлэн тоглолын үеэр үзэгчдийг үл таних этгээд хутгалж гэмтээсэн талаар мэдээлэл цахим орчинд тархав. Тодруулбал,
Маш олон найз нөхөд хамаатан танилууд бэртэж хутгалууллаа. Нурууруу нь хутгалсан гэнэ уушигнаас 1см зөрсөн уушиг руу нь зоосон бол яах уу үнэхээр бодож ч чадахгүй нь ээ. Манай найзын гуяруу 3см хэртэй хутгалсан байна. Гэмтэлд эхнээсээ хутгалуулсан хүүхдүүд ирж байна даа. Цээжрүүгээ хутгалуулсан, гуялуугаа 3,4 хутгалуулсан гээд хүүхдүүд ирж байна даа. Мөнгө ашигаа бодоод үзэгчид венүүдээ аллаа шдээ. Насанд хүрээгүй 14,15 тай баахан согтуу хүүхдүүд. Хутгалсан хүнийг нь олмоор байна. Мансуурсан баахан юмнууд заваан золбин шоу 



































Хутга шөвөг шалгаж оруулаагүйгээс болж хутгалуулж бэртсэн хүмүүс гэмтэл явж байна. Зохион байгуулалт байхгүй заваан шоу.
Тайз дугаралт хөгжим артист гэсэн хэдэн юмнуудаа анхаарахын зэрэгцээ үзэгчдийнхээ аюулгүй байдлын хангах хамгаалах зохион байгуулалт хийх ёстой шдээ. Ямар саагсан, золбин юмнууд очдог болсон юм бэ. Аюулгүй байдал, хамгаалалт, орж гарахад шалгадаг юм нь хаана байна юу болсон бэ? Манай найз тэнд байж байхад гуяруу нь хутга зоочлоо. Түргэний хэсэг дээр очиход нилээн олон хүн зоолгуулсан цус болсон байна гэнэ. Танай арын алба, зохион байгуулалт ямар арчаагүй юм бэ аймшигтай бүр үнэхээр…
ШИЙДЭЖ ӨГӨӨРЭЙ











хэмээжээ.











