Ахмад дугуйчин Дэлхийн мастеруудын наадмаас 3 алтан медаль хүртжээ

Өчигдөр Буянт Ухаа спорт ордонд Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилсэн. Тэгвэл тус тэмцээнийн чөлөөт бөхийн 62 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд, П.Орхон нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан.

Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан билээ.
Харин энэ удаа гавьяат тамирчин П.Орхон 11:2 оноогоор өрсөлдөгчөө буулган авч, түрүүллээ.
Энэ жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан орос бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиева хүрэл медаль атгасан юм.

