Ахмад дугуйчин Дэлхийн мастеруудын наадмаас 3 алтан медаль хүртжээ

“Улаанбаатар опен-2025” тэмцээний 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа ганц ч оноо алдалгүй босоо түрүүллээ.
Энэ жинд U23 ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ганцэцэг үзүүрлэсэн бол манай залуу бөх М.Батсүрэн хүрэл медаль гардав.
“Аварга” сургуулийн 12б ангийн сурагч, 18 настай М.Батсүрэнгийн хувьд олон улсын тэмцээний анхны медалиа авсан нь энэ байв.
Ингэснээр 68 кг-ын жингийн бүх медалийг Монголын бөхчүүд хүртсэн юм.