
Удахгүй монголд ирэх БНСУ-ын алдарт дуучин Ailee-гийн талаарх мэдээллийг хүргэж байна. Түүний жинхэнэ нэр нь Ли Е Жин (Lee Ye-jin) бөгөөд Amy Lee гэж дууддаг байсан учир тайзны нэрээ Ailee болгожээ.
Тэрбээр, 1989 оны 5-р сарын 30-нд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төрсөн. Түүний хөгжмийн замнал 2012 онд эхэлсэн бөгөөд өдгөө олон жилийн туршид амжилттай уран бүтээл туурвиж байна
2012 онд “Heaven” дуугаар Өмнөд Солонгост албан ёсоор дебют хийсэн бөгөөд энэхүү дуу нь Gaon Digital Chart дээр гуравдугаар байрт орж, түүнийг шинэ од болгожээ. Тэрбээр 2013-2016 оны хооронд дараах дуунуудаараа Mnet Asian Music Awards (MAMA)-аас дараах шагналыг хүртсэн
- 2013 онд “U&I”
- 2014 онд “Singing Got Better”
- 2015 онд “Mind Your Own Business”
- 2016 онд “If You”
Түүний хамгийн алдартай дуу нь 2016 онд гарсан “I Will Go to You Like the First Snow” бөгөөд энэ дуу нь “Goblin” (Guardian: The Lonely and Great God) драмагийн дууны замнал болсон. Энэхүү дуу нь Gaon Digital Chart дээр хамгийн олон удаа орсон дуу болж, олон шагнал хүртсэн бөгөөд Өмнөд Солонгосын дууны зах зээлд хамгийн их борлуулалттай OST болжээ.