
“Би ээж-2”
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2025 оны тавдугаар сарын сүүл олон хүүхэдтэй нэгэн ээж өөрт олдох өчүүхэн гэмээр үнэтэй цагтаа өөртэйгөө адил ээжүүдэд зориулан нийтлэл бичиж сууна…
Дэлхий нийтээрээ “COVID-19”-ын үеэр гэртээ хорионд орж, жижиг томгүй л дэлгэцийн хамааралд орсон үе. Түүнээс үүдэлтэй гадаа гарч чадахгүйгээс хойш гээд хоёр хүүхдээ өөрийн мэдэлгүй утастай нөхөрлүүлчихсэн юм. Хоёр дахь хүүхэд буюу охин минь цэцэрлэгт гурван настай орлоо хэлд ордоггүй. “No” аав ээж гэсэн хэдхэн үгтэй л цэцэрлэгт оров. Нийгэм дунд орох тусам ярих нь сайжирдаг юм билээ. Хичээгээд яриулах гэж их л зовдог байсан. Бүүр муугаар бодоод аутизмтай юм болов уу ч гэж бодох шиг. Дам сонсох нь ээ аутимзтай хүүхдийг эцэг эх нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар улам хүндрүүлчихдэг гэх юм билээ. Сайн анзаарвал аутизмтай хүүхэд ухарч явж чаддаггүй гэх.
Гэхдээ л хэл заслын багш хүүхэд чинь хөгжлийн хоцрогдолтой гэж хэлэх үед л толгойд цохиод авах шиг болсон доо. Нээрээ л сайн ярьж чаддаггүй хэлд ороогүй гэсээр л юм заагаад аваад өг гэхээр сайн мэдэхгүй, өөрийгөө ч тийм сайн илэрхийлдэггүй байсан юм. Одоо харьцангуй дээрдсэн бөгөөд намар сургуульд орно. Хүүхэдтэйгээ ихэвчлэн харилцан ярилцахгүй байнга л утас, телевизээр хүүхэлдэйн кино, бичлэг үзүүлсээр дэлгэцээс үүдэлтэй хөгжлийн хамааралтай болгочихсон байсан.
Харин том хүүгийн мминь хувьд ой таван сар хүртэл нь огт утас өгч үзээгүй. Тиймдээ ч хоёр нас хүрэхтэйгээ зэрэгцээд хэлд орчихсон юм. Харин охин минь ой хүрээгүй байхдаа л утас үзэж эхэлсэн одоо таван настай ч бөөрөнхий хэлтэй, бүх үгийг нь ойлгохгүй шүү дээ. Маш сайн ажиллаж байж засрахаар…
ХЭЛД ОРООГҮЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ “NO” “YES” ГЭЖ ОГТ ХЭЛДЭГГҮЙ БӨГӨӨД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭРХЭЛЖ ХЭЛЭЭ ЗАЖИЛЖ ЯРЬДАГГҮЙ
Ийм учраас хэрэв та хүүхэддээ утас өгдөг бол хязгаарлаарай. Тэр дундаа ядаж л хоёр нас хүртэл нь утаснаас хол байлгахыг хичээгээрэй. Цахим хэрэглээ, гар утасгүй л бол хүүхдийн хичээл хийлгэх боломжгүй болсон энэ үед бид ядаж л амьдралынх нь эхний хоёр жил буюу хэлд ортол нь утаснаас хол байлгачихвал болох нь тэр. Эх хэлээрэй ядаж зөв ярьж сурвал бидний ирээдүй хойч үед хэрэгтэй мэт.
Одоо ой найман сар хүрч буй ихрүүд маань утас үзэхгүй ч телевиз ихээхэн үздэг. Гэхдээ л эгчийгээ бодвол хамаагүй дээр. Ихрүүдтэйгээ харилцахдаа “No” “Yes” гэж огт хэлдэггүй бөгөөд хүүхэдтэйгээ эрхэлж хэлээ зажилж харьцдаггүй. Ингэснээр ихрүүд маань хүний хэлсэн үгийг маш сайн ойлгодог. Магадгүй бид анхнаасаа хэлээ захилж ярихаас гадна англиар үг хэлээд байхаар эх хэлээрээ хэлд орох нь удаан, ойлгоц багатай байна гэх хувийн дүгнэлтэд хүрсэн юм. Тиймээс цаашид хэлд ороогүй хүүхэдтэйгээ харилцахдаа гадаад үгийг хэрэглэхгүй, мөн том хүнтэй ярилцаж буй мэтээр ярьж дадаарай гэж ээжүүд та бүхэндээ зөвлөж байна. Үр дүнтэй арга шүү хэхэ.