Лабубу тоглоом цуглуулагч нэг хоногийн дотор тэрбумтан болжээ

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээний 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдахаар шалгарлаа.
П.Орхон хагас шигшээд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх, U23 ангиллын Европын АШТ-ий мөнгөн медальт Екатерина Кошкинаг ширүүн өрсөлдөөний эцэст 15:11 оноогоор ялсан.

Харин С.Цэрэнчимэд мөн Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиеваг даралтаар буулгаж авсан юм. Ингэснээр дэлхийн аваргууд нутагтаа зохиогдож буй олон улсын тэмцээнд аваргын төлөө хүч үзэхээр боллоо. Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан юм. Медалийн төлөөх барилдаанууд “Буянт-Ухаа” спортын ордонд 17:00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг С1, ТВ9, Сүлд ТВ шууд дамжуулж байна.


Түүнчлэн сонирхуулахад “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй 23 шүүгч дэнслэн явуулж байна. Монгол Улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас тэргүүтэй 10 шүүгч ажиллаж байгаа юм.

