Чөлөөт бөх: М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө барилдана

“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2025” арга хэмжээ өнөөдөр болно. Хүүхэд бүр бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг, нийгмийн амьдралд оролцож, хамгаалуулах, хөгжих эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулах, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор ХЭҮК-оос “Хүүхдийн марафон” зохион байгуулж байна.
“Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай марафоныг 2024 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг олгодгоороо ач холбогдолтой.
Энэ удаагийн марафонд 6-17 насны 8000 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд долоон насны ангилалд гүйнэ.
Бүртгүүлж амжаагүй тохиолдолд 05 дугаар сарын 31-ний өдөр Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын арын хэсэгт байрлах Бүртгэлийн асарт 08:00 цагаас эхлэн оролцогчийн энгэрийн дугаар олгоно.
ТАНИЛЦ: “Хүүхдийн марафон-2025” арга хэмжээний шинэчилсэн хөтөлбөр
