
1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор 5 сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тодорхой уриатай тэмдэглэдэг.
Дэлхийн тамхины эсрэг өдрийг энэ жил “Тамхигүй хойч үеийн төлөө тамхины үнэнийг илчилье!” уриан дор тэмдэглэх юм.
Энэхүү уриа нь тамхи, никотины үйлдвэрлэлүүдийн залуучуудыг татах зорилгоор ашигладаг сэтгэл татам амт, өнгөлөг сав баглаа боодол, дижитал сурталчилгаа зэрэг арга тактикуудыг илчлэхэд чиглэж байна. Эдгээр тактикууд нь бүтээгдэхүүнийг хор хөнөөлгүй мэтээр ойлгуулж, хэрэглэгчдийг татах зорилготой байдаг нь харамсалтай.