Чөлөөт бөх: С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана

МҮБХ-оос зургаадугаар сард зохион байгуулагдах бөхийн барилдааны хуваарийг зарлалаа.
06.03 Мягмар гараг 13:00 цаг
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар Дуурсагдах, Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
06.06 Баасан гараг 11:00 цаг
Бүх цэргийн наадам
06.07 Бямба гараг 13:00 цаг
Хэнтий аймгийн Дархан сумын харьяат, Монгол Улсын арслан Батжаргалын Яндаагийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
06.08 Ням гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
06.12-13 Пүрэв, Баасан гараг 10:00 цаг
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
06.14 Бямба гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдааны финалын барилдаан мөн чансаа өндөр Шилдэг 8 бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
06.28 Бямба гараг 14:00 цаг
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан “Наадмын сорилго” Үндэсний бөхийн улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.