
“Динза ба Цондоолой Цүндээлэйгийн найзууд” ТББ нь хүүхдийг ном унших дадалтай болгох, соёл болоод ёс суртахууны боловсролд хувь нэмэр оруулах зорилготой комик ном бүтээдэг билээ. Энэхүү ТББ Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Шангри-Ла төвийн 3-р давхарт байрлах “Adventure Zone” тоглоомын төвтэй хамтран баярын тусгай хөтөлбөр гаргажээ.
Тодруулан хэлбэл, хүүхдүүдэд хөгжилтэй, дурсамжтай, мөн боловсрол олгох хөтөлбөр бэлдсэн байна. Та хүүхдээ дагуулан ирж, мартагдашгүй нэгэн өдрийг бэлэглээрэй. Хөтөлбөрийн гол онцлог нь хүүхдүүдийн тань бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, төсөөллийн ертөнцөөрөө аялж, шинэ мэдлэг олж авахад нь туслах болно.
Тавдугаар сарын 30, 31, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд зорин ирсэн хүүхэд бүхнийг 65,000 төгрөгийн үнэтэй дараах хөтөлбөр хүлээж байна.
- Adventure Zone-ийн “Адал явдлын бүс”-д 3 цагийн эрх: Хүүхдүүд дэлхийн стандартын дагуу тохижуулсан, аюулгүй орчинд чөлөөтэй тоглож, бие бялдраа хөгжүүлэх боломжтой.
- “Үлгэр амилах цаг”: Үлгэрийн дүрүүд хүүхдийн төсөөллийг тэлж, хэл ярианы чадвар, сонсох анхаарлыг нэмэгдүүлнэ.
- “Динзагийн адал явдал”: Танин мэдэхүй болон дүрст үлгэрийн орчноор аялж, сонирхолтой туршлагыг олж авна.
- Динза үлгэрийн баатрыг будаж, өнгө алаглуулах гар урлалын хичээл: Хүүхэд өөрийн төсөөллөөр бүтээл туурвиж, ур чадвараа хөгжүүлнэ.
- Дурсгалын зураг авахуулах үйлчилгээ: Хүүхэд бүр баярын дурсамжаа тээсэн зураг авч, хэвлүүлэн авах боломжтой.
- Шааран урлал хийх хөтөлбөр: Гарын ур дүйг хөгжүүлж, багийн ажиллагааг дэмжсэн сонирхолтой үйл ажиллагаа.
Мөн Та хүүхдээ хүлээнгээ амрах кафе, DIY гар урлалын булан, тусгай хяналтын системтэй бүсэд амрах боломжтой байх нь ээ.
“Adventure Zone” тоглоомын төвд хүүхдээ дагуулан ирсэн эцэг эхчүүдийн сэтгэгдлээс онцлох нь:
“Хотын төвд ойрхон, аюулгүй, хүүхэд баярын өдөр бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлж байгаад маш сэтгэл хангалуун байна. Зүгээр л тоглох биш, үлгэр сонсож, зураг зурж, дурсамж үлдээж байгаад баяртай байна.”
“Энэ арга хэмжээ хүүхдүүдийн сэтгэл зүй, хөгжлийг дэмжсэн боловсролын өнгө аястай байсан нь таалагдлаа. Хүүхэд минь баярын өдрийг инээд хөөр, урам зориг дүүрэн өнгөрүүллээ.”
Хүүхдийн баярыг дурсамжтай, бүтээлч байдлаар өнгөрүүлэхийг хүсвэл Динзатай хамт адал явдалд мордоорой.
- Хаяг: Шангри-Ла төв, 3-р давхар, Adventure Zone
- Хэзээ: 5-р сарын 30 – 6-р сарын 1
- Тасалбарын үнэ: 65,000₮